Ireport - Mongol News!

Өнөөдөр монгол хүн эх нутагтаа эзэн хүн шиг амьдарч чадахгүй байна. Энэ юунаас болов: Бид өлссөндөө биш бид чадахгүйдээ биш, бидний ухамсар дорой байгаагаас болж байна. Тамын тогооны үлгэр шиг амьдарч байна гэж олон жил ярилаа. Ингэж амьдарахаа болъё гэж ярихаас биш үнэндээ бодит ажил болгож хийсэн зүйл өчүүхэн ч алга. Бидэнд шинжлэх ухаан ч сэтгэхүй хэрэгтэй. Эх орон биднээс эхлэн гэдгийг хүн бүхэн мэддэг. Гэхдээ эх нутгаа хэрхэн хайрлахаа мэддэг хүн цөөхөн. Үндсэн хуулинд заагдсан эрх үүргээ бүгд мэддэг. Гэхдээ миний эрх чөлөө чиний эрх чөлөөгөөр хязгаарлагддагыг мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй. Гэх мэт ийм жижигхэн зүйлээс бидний ухамсар, сэтгэхүй хэр байгааг харчихаж болно. Залуучууд , хүүхдүүд  бид бүхэн ном унших хэрэгтэй. Монголынхоо түүхийг, цаашилбал дэлхийн түүхийг уншиж судлах хэрэгтэй. Өнөөгийн нийгэмд мэдээлэл авах арга нь өөр болсон ч гэсэн өөрсдөдөө зав гаргаад заавал ном уншицгаая гэж уриалж байна.  1960 онд монгол улсад соёлын довтолгоо өрнөж эхэлсэн. Энэ соёлын довтолгоогоор айл гэр бүрээр явж хөнжил гудсыг нь сөхөж үзэх, хөл гарийнх нь хумсыг шалгах гэхчлэн тун ч чамбайхан өрнөж байсан. Бүх хүн бичиг үсэгтэй болсон. 20-р зуунд пролетар буюу ажилчин ангийг нийгэм түшиж байсан бол одоо 21-р зуунд оюуны өндөр чадвартай хүмүүсийг нийгэм түших болно. Тэгхээр бид сэтгэхүйн хувьсгал хийх цаг нь болсон. Эх оронч эх орон ч гэж цээжээ дэлдэхээс илүүтэйгээр бид эх орныхоо төлөө юу хийж чадах бэ гэдгээ өөрсдөөсөө асуух цаг нь болжээ. Залуу насныхаа цусыг хөгшрөх насныхаа хөлсийг зөвхөн эх орондоо л зориулцгаая.  Монголчууд мод чулуу овоолж, бөө ламд мөргөж, далд ухааныг хөгжүүлж байна. Лам багштай улс төрчид олширсоор сүүлдээ улс төрчид маань өөрсдөө бөө зайран болж эхэллээ. Гэхдээ шашинг муулах гэсэнгүй. Энэ бол оюуны ядуурал. Түүхээ мэдэхгүй хүн үргэлж хүүхдээрээ үлдэнэ гэж цецерон сургасан. Бид монголынхоо агуу их түүхийг сайн судалж мэдэх ёстой. Цаашаагаа өв уламжлуулан дамжуулах үүрэгтэй. Харцын гэрт хааныг бэлддэг гэж үг байдаг. Тэгхээр бид одооноос үр хүүхүүддээ зөв сэтгэхүй зөв хүмүүжил олгох ёстой.  Ядуурал бол залхуурлын шан харамж мөн гэж Гёте зөв хэлжээ. Бидний үеийн залуус ажил хөдөлмөр хийх эх орныхоо бүтээн байгуулалтанд оролцох сэтгэл зүрх алга байна. Энэ их бүтээн байгуулалтанд хуруу нэмэхээс илүүтэйгээр хошуу нэмэх нь их болж. Ямар нэг хүчин зүйлээр энэ бүтээн байгуулалт цаашаа явах ёстой биздээ. Бид өөрсдөө хийж чадахгүй бол гадны ажилчид бид бүхний ажиллах орон зайг эзэллэхээс өөр аргагүй. Ийм байдалтай байж гадны ажилчдыг үзэн ядах сэтгэлгээг бол илүүц гэж боддог. Дээд сургуульд сураад диплом авчихвал сайхан амьдрана гэж эндүүрдэг. Тэгхээр бид яах ёстой бэ. Бид нийтээрээ нэг зүг рүү харах цаг нь болжээ. Ижлээ идэхгүй, ханиа хазахгүй байх сэтгэл ухамсар хэрэгтэй. Оюуны ухамсрын хувьсгал хийхэд зорилго зорилт хэрэгтэй.

1.   Монгол хүн бүр агуу түүхээ судалж, өвгөдийн үлдээсэн өвийг хайрлан хамгаалах хэрэгтэй

2. Монгол хэлэндээ жангар гэсэрийг хуучилсан

 Морин хуурандаа жонон харыг хуурдсан

 Зуун зуунтай гүндүү нь үгүй ханилсан

 Зузаан бор монгол ард гэгч бид байна гэж Р.Чойномын шүлэг бий. Шүлэг найрагаа, ардын аман зохиол, үлгэр туульсиа оюуны дархлаа болгон, төр засагтай хамтран төрийн бодлогын хэмжээнд авч үзэх ёстой.

3. Амьдралын эрхээр гадаадад ажилж байгаа монгол ахан дүүсээ эх орондоо ирж элэг бүтэн, ажилж амьдрах итгэлийг нь төрүүлж монголдоо сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.

4. Эрдэм номыг зааж байгаа багш, сурган хүмүүжүүлэгч нараа цэгцтэй боловсрол, мэдлэгийн хүрээгээ тэлэх боломжыг төр засгийн зүгээс дэмжих хэрэгтэй.

5.  Өвгөдийнхөө үгийг өв болгож, Хуучны үгийг хууль болгох ёстой. Бидэнд үлдээсэн түүх соёл, их засаг хууль, алтан аргамжаа гэх мэт үнэт өвийг судалж ухаанаа тэлэх ёстой.

Бид бүхэн уулын бэл рүү биш оргил руу нь харах ёстой. Нэг зорилготой, нэг хүсэлтэй, эвийг эрхэмлэж урагшилцгаая. Хараа чилээх алсад хүр тэндээсээ ахиад алсыг хар гэж ЖП.Морган хэлсэн. Хийх хүн аргаа олдог хийх хүсэлгүй хүн шалтгаа олдог гэж үг бий. Боломж байна, зорилго байна, зориг байна. Би одоохондоо монголыг өөрчилж чадахгүй гэхдээ сэтгэхүйг өөрчилж чадна. Энэ нь монголыг өөрчлөх эхний алхам гэж боддог. Биеийн хүчээр биш Билэг оюунаараа амьдарцгаая. 

0
0
1

билэг оюуны концепцийг төрийн 202.179.27.125 шинэ шинжлэх ухааныг хөгжүүлбэл, дэлхий үнэлнэ... та нарыг 10-р сарын 24 -нд, 15:10 минутанд

Тайлбар
Та манай сайт бүртгүүлэн нийтлэгч болон. Өөрийн үзэл бодлоо бичээрэй
эсвэл
Сүүлд нэмэгдсэн нийтлэл
Нийтэлсэн: Батхаан 4-р сарын 30 -нд, 10:57 минутанд
Нийтэлсэн: Bayaraa 3-р сарын 23 -нд, 16:41 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 1-р сарын 17 -нд, 22:09 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 1-р сарын 16 -нд, 18:31 минутанд
Нийтэлсэн: Дөлгөөн 6-р сарын 16 -нд, 16:11 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 5-р сарын 03 -нд, 14:17 минутанд
Нийтэлсэн: Regzen 4-р сарын 09 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Regzen 4-р сарын 08 -нд, 07:37 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 31 -нд, 08:36 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 30 -нд, 08:30 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 28 -нд, 21:11 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 23 -нд, 16:28 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 21 -нд, 17:46 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 19 -нд, 08:53 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 3-р сарын 17 -нд, 21:38 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 17 -нд, 14:14 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 17 -нд, 13:54 минутанд
Нийтэлсэн: Баярцэнгэл 3-р сарын 12 -нд, 15:24 минутанд
Нийтэлсэн: Баярцэнгэл 3-р сарын 12 -нд, 15:17 минутанд
Нийтэлсэн: Ганбат 3-р сарын 11 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Ганбат 3-р сарын 11 -нд, 16:07 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 1-р сарын 30 -нд, 13:45 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 1-р сарын 12 -нд, 20:15 минутанд
Нийтэлсэн: Дашзэвэг 12-р сарын 18 -нд, 13:54 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 12-р сарын 13 -нд, 16:49 минутанд
Нийтэлсэн: Дашзэвэг 11-р сарын 28 -нд, 15:12 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 11-р сарын 24 -нд, 14:55 минутанд
Нийтэлсэн: Saturn 10-р сарын 28 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Энхтөрийн 10-р сарын 21 -нд, 22:10 минутанд
Нийтэлсэн: Гандөл 10-р сарын 21 -нд, 16:30 минутанд
Нийтэлсэн: Precious 10-р сарын 21 -нд, 14:33 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 10-р сарын 21 -нд, 14:28 минутанд
Нийтэлсэн: Jaffar 10-р сарын 19 -нд, 19:06 минутанд
Нийтэлсэн: Tsetsenbileg 10-р сарын 15 -нд, 12:53 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 06 -нд, 22:08 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:27 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:21 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:18 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 22:55 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 22:25 минутанд