Ireport - Mongol News!

Үндсэн хууль гэж тухайн улс үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын илэрхийлэл болж байдаг. Тэгвэл Монгол Улсад үндсэн хууль өдөр тутам зөрчигдөж байгааг бид бүгд мэднэ. Бидний цаасан дээр буулгасан эрх чөлөөний тунхаг бичиг нь амьдрал дээр яагаад хэрэгжихгүй байгааг гайхаж, хэрэгжүүлэх талаас нь шаардлага тавих биш харин энэ байдалтайгаа эвлэрчихсэн сууж байгаа нь бидний хувьд эмгэнэл.

Тэгвэл хуулийг ингэж биелүүлдэг юм уу? Эрх чөлөөгөө ингэж хангуулдаг юм уу? Өдөр тутам үндсэн хууль зөрчигдөж байгаа энэ үед бид шударга ёс болон цаашдын бусад зүйлсийн талаар ярих шаардлага байна уу гэж би асуумаар байна.

Монгол Улсын үндсэн хуулинд заахдаа бол Монголын ард түмэн эрх чөлөөтэй, эрүүл саруул амьдарч, сурч боловсрох эрхтэй гэж заасан байдаг. Энэ бол хамгийн энгийн ойлгомжтой заалт. Тэгвэл энэ л энгийн ойлгомжтой заалт нь өдөр тутам зөрчигдж байна. Би энэ удаад "Эрүүл мэндийн" гэх тодотоголтой салбарыг онилж яримаар байна.

Аливаа улс орон ард түмнийхээ нуруун дээр тогтдог. Ард түмэн нь тухайн улсыг хөдөлгөгч хүч болон залуур болж байдаг. Ард түмэн ажил хөдөлмөр эрхэлж, бизнесс наймаа хийж мөн нийгэмдээ капитал бий болгодог. Энэ бүхэн бол

1т чөлөөт зах зээлтэй улсад өөрийнхөө сайхан амьдралын төлөө

2т эх орныхоо төлөө хийж байгаа том гавьяа юм.

Тэгвэл энэ улсыг хөдөлгөгч болсон ард иргэдээ эрүүл амьдруулж чадаж байна уу? Үндсэн хуулийн дагуу эрүүл, саруул амьдрах эрхээ эдэлж чадаж байна уу гэдэг нь их сонирхолтой санагдаад байх юм. Уг асуудал дээр нийтлэлч би дахин хоёр ерөнхий асуудал дэвшүүлье.

1т Улаанбаатар хот бол эсгийн нийслэл гэж хэлж болно. Нийслэл хотын талаас илүү хувь нь гэр хороололд амьдарч байна. Төвийн дулаанд холбогдоогүй мөн цувэр бохир ус гэж байхгүй. 21р зуун болчихоод байхад өвлийн есийн хүйтнээр усны саваа бариад уулын орой дээрхи худаг өөд мацдаг ийм л амьдрал өдөр тутам өрнөсөөр. Мөн тэд халаалтгйү тул даарахдаа нүүрс, түлээ түлнэ. Нийслэлийн орон сууцны хорооллууд  урд зүгтээ харин гэр хороолол хойд зүгт байдаг. Манай газар зүйн байрлал гэвэл салхины ерөнхий төлөв хойноосоо урагш байдаг. Тиймээс гэр хорооллыхны өвөл түлсэн нүүрсний утаа нийслэл хотоо бохирдуулж хордуулдаг гэж хэлж болно. За орон сууцны хороолол дүүрч. Гэр хорооллын иргэдийн амьдарч байгаа газар нь худал хүнд бол урдах таван метрээ харж чадахааргүй өтгөн утаан дунд бүдчин сохор хүний барагцаагаар урд замаа харан амьдарч байна. Бурууг хэнд өгөх бэ? Ард түмэн осгож үхэхгүйн тулд гал түлж үүний үр дүнд бүх нийтээрээ эрүүл мэндээрээ хордож байна. Эсвэл үндсэн хуулийн дагуу эрхээ эдэлмээр байна битгий гал түл гээд нөгөө хүмүүс ямар хөлдөж үхэлтэй нь биш. Утаа гэдэг бол бидний эрүүл мэндээс өдрөөс өдөрт сөөм сөөмөөр залгисаар байгаа аймшигт эмгэнэл. Үүнийг шийдэх юм бол эрүүл амьдрах эрхээ эдэлхэд нэг шатаар ойртох гээд байна гэж хэлмээр байна.

2т За утаа бол ганц асуудал биш юм аа. Утаанаас дутахааргүй том асуудал гэвэл эмч нарийн ур чадвар болон техник технологи байна. Албан ёсоор судалгаа байдаг үгүйг сонирхон нийтлэгч миний бие сайн мэдэхгүй юм. гэхдээ эмч нарийн буруутай үйлдлээс болж эрүүл мэндээрээ хохирсон олон мянган Монгол хүмүүс амьдарсаар байгааг би энд дурдах нь зүйтэй. Шалтгаан юунд байна бэ? Би бүгдийг нь хэлж байгаа юм биш гэхдээ өнөөдөр Монголын эм нар ур чадвар маш муутай байна. Буруу онош тавиж, буруу эмчилгээ хийлгэж байна. Үүнээсээ болж эрүүл мэнд амь насаараа иргэд хохирч байна. Мөн хариуцлаггүй, сэтгэлээсээ бус хандаж байна. Юу гээч? Тэдний ихэнхи нь өргөсөн тангарагаа мартасан юм шиг санагдах юм. Гэхдээ дан ганц эмч нарт бурууг өгч болохгүй. Хамгийн том асуудал гэвэл бидэнд орчин үеийн багаж хэрэгсэл, технологи дутмаг байгаад гол асуудал байна. Адаглаад лазераар ч хагалгаа хийх тенхик Монголын улсын эмнэлгүүдэд алга. Би нэг жишээ хэлье.

"Иргэн Э өвлийн яхир хүйтнээр гэрэлтүүлэггүй харанхуй гэр хорооллын гудмаар утаанаас дальдирч нүүр амаа хааж явж байгаад халтирч унаад хөлөө гэмтээжээ. Тэгээд бусдын адил гэмтэлд очив. Гэмтлийн эмч түүнийг үзээд мэс засал хийх хэрэгтэй. Хөлний тойгны тэнд нуглам яс байдаг. Тэр ясыг нь авч байж л эдгээнэ өөр арга алга. Харин энэ хүний хөл дахиж хэзээ ч нугаларахгүй хэмээж. За тэгээд ямар өвдөөд байлтай нь биш мэс заслийг нь хийлгээд өнөөх холбоос ясаа авхууллаа. Мэс засал болсноос хойш долоо хонолоо хөл нь хүндүүрлэж өвдөөд болдоггүй. Иргээд өнөө эмч дээрээ очитол дахиж мэс засал хийлгэх хэрэгтэй гээд дахиж хийлээ. Мөн дахиад л долоо хоноход хөл нь эдгэсэнгүй улам дордоод байв. Өнөөх эмч дээрээ дахиад очитол тайрахаас өөр араггүй хэмээжээ. Ийм аймшигт мэдээг сонссон хүн тэдний ар гэрийнхэн хүн цочиролд орж Хятадын хөх хотын эмнэлэгийг зорив. Тэнд очоод үзүүлтэл Хятад эмч нь толгой сэгсрээд үүнд тайрах шаардлага огт алга. Бүр анхнаасаа энэ хүний хөлийг зүв зүгээр болгож болох байж. Ясны сликон цавуу гэж байдаг. Лазераар мэс засал хийгээд хугарсан холбоос ясыг нь наагаад л болох байж. Даана ч тэр ясыг нь тайраад авчихаж. Тиймээс би одоо байгаа нөхцөл байдалд нь тааруулаад эмчлэх хэрэгтэй болох нь. Үнэхээр танай улсад иймхэн юм эмчилж чадахгүй байна уу? хэмээсэн гэдэг."

Энэ бол зөвхөн нэг л жишээ. Ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж чадахгүй байгаа улс хэтийн хөгжлийн талаар мөрөөдөөд ч хэрэггүй гэж би бодно. Бид чинь эрүүл мэндийн салбар нь дампууралд орчихсон улсад амьдарч бйана шүү дээ. Улсын хөгжлийг өндөр байшин, өргөн замуудаар хэмжихгүй ээ. Тэд бол зөвхөн харагдах төдий зүйлс юм. Харин бидний хөгжлийн жинхэнэ түвшин, нүүр царай ийм л байна. 21р зуун болчихоод байхад өдийд утаанаасаа салаагүй, хүмүүсээ эмчилж чадахгүй байгаа нь туйлын харамсалтай.

3
0
0
Тайлбар
Та манай сайт бүртгүүлэн нийтлэгч болон. Өөрийн үзэл бодлоо бичээрэй
эсвэл
Сүүлд нэмэгдсэн нийтлэл
Нийтэлсэн: Батхаан 4-р сарын 30 -нд, 10:57 минутанд
Нийтэлсэн: Bayaraa 3-р сарын 23 -нд, 16:41 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 1-р сарын 17 -нд, 22:09 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 1-р сарын 16 -нд, 18:31 минутанд
Нийтэлсэн: Дөлгөөн 6-р сарын 16 -нд, 16:11 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 5-р сарын 03 -нд, 14:17 минутанд
Нийтэлсэн: Regzen 4-р сарын 09 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Regzen 4-р сарын 08 -нд, 07:37 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 31 -нд, 08:36 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 30 -нд, 08:30 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 28 -нд, 21:11 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 23 -нд, 16:28 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 21 -нд, 17:46 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 19 -нд, 08:53 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 3-р сарын 17 -нд, 21:38 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 17 -нд, 14:14 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 17 -нд, 13:54 минутанд
Нийтэлсэн: Баярцэнгэл 3-р сарын 12 -нд, 15:24 минутанд
Нийтэлсэн: Баярцэнгэл 3-р сарын 12 -нд, 15:17 минутанд
Нийтэлсэн: Ганбат 3-р сарын 11 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Ганбат 3-р сарын 11 -нд, 16:07 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 1-р сарын 30 -нд, 13:45 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 1-р сарын 12 -нд, 20:15 минутанд
Нийтэлсэн: Дашзэвэг 12-р сарын 18 -нд, 13:54 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 12-р сарын 13 -нд, 16:49 минутанд
Нийтэлсэн: Дашзэвэг 11-р сарын 28 -нд, 15:12 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 11-р сарын 24 -нд, 14:55 минутанд
Нийтэлсэн: Saturn 10-р сарын 28 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Энхтөрийн 10-р сарын 21 -нд, 22:10 минутанд
Нийтэлсэн: Гандөл 10-р сарын 21 -нд, 16:30 минутанд
Нийтэлсэн: Precious 10-р сарын 21 -нд, 14:33 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 10-р сарын 21 -нд, 14:28 минутанд
Нийтэлсэн: Jaffar 10-р сарын 19 -нд, 19:06 минутанд
Нийтэлсэн: Tsetsenbileg 10-р сарын 15 -нд, 12:53 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 06 -нд, 22:08 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:27 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:21 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:18 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 22:55 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 22:25 минутанд