Ireport - Mongol News!

ЖИЧ:Энэхүү нийтлэлийг нэлээд олон сарын өмнө бичиж байсан юм. Гэхдээ сүүлийн үед 14-15 настай охидууд үр хөндүүлэх нь ихэсч байгаа гэж эмч нар ярьж байгааг сонсоод сэтгэл эмзэглэх боллоо. Цөөхөн монголчууд насанд хүрээгүй байж жирэмсэн болж үр хөндүүлж байгаа нь харамсалтай биш гэж үү. Тиймээс энэхүү нийтлэлийг дахин оруулахыг хүссэн юм.

Энэхүү бичвэрийг бичихээс өмнө нь материалаа яагаад эмчийн хуруунаас барьж буй хүүхдийн зургаар зурагжуулсан талаар товчхон дурдъя. Магадгүй та өмнө нь энэхүү зургийг олонтаа харж байсан байх. Гэхдээ 21-хэн долоо хоногтой хүүхдийн өөдөсхөн гар мэс засалчийн хурууг атгахаар эхийн хэвлийгээс цухуйж буйд хамаг учир байгаа юм. 21 долоо хоног гэдэг бол үр хөндөлт хийж болох хууль ёсны хугацаа. Гэвч хэвлийд бойжиж буй хүүхдийн тархийг гэмтэхээс хамгаалж, ээжийнх нь нурууны ясанд мэс засал хийхийн тулд эмч нар саванд нь жижигхэн завсар гаргах үеэр энэхүү үйл явдал болсон байдаг. Нэг ёсондоо ийм хугацаатай үед ээж нь үр хөндөлтийг сонгон авч болох байлаа. Гэвч тэгсэнгүй. Харин өөрийнхөө төдийгүй хэвлийд нь бойжих үрийнхээ төлөө мэс засал хийлгэх үеэр хүүхэд нь амьдрахын төлөө хэрхэн тэмцэж байгааг гэрэл зургийн хальснаа буулгасан нь өдгөө дэлхийн шилдэг зургийн тоонд зүй ёсоор ороод буй.

Яг үүн шиг нэгэн үйл явдал өмнө нь Хятадад болж байлаа. Гэхдээ хүүхдийг аврах бус нөгөө ертөцөд илгээсэн байдаг. Тодруулбал, Хятадын Шанси мужийн Анкан хотын гэр бүл төлөвлөлтийн албаныхан долоон сартай жирэмсэн эмэгтэйд үр хөндөх ажилбар хүчээр хийсэн нь дэлхий нийтийг хэсэгтээ л шуугиулсан. “Нэг өрх-нэг хүүхэд” гэх бодлогыг баримталдаг урд хөршид хоёр дахь хүүхдээ төрүүлж байгаа иргэн нь 40 мянган юанийн татварыг улсдаа төлөх ёстой. Гэвч 23 настай эмэгтэй төлбөрийн чадамжгүй байсан учир эцэстээ хохирогч болоод хоцорсон нь энэ. Хятадад ийнхүү шинэ иргэндээ төлбөр төлөх эсвэл үр хөндүүлэх гэсэн хоёр сонголтын нэгийг нь олгож байхад Монголд бол эсрэгээрээ. Нэг ёсондоо тэнд хүн амынхаа хурдацтай өсөлтийг татвар, үр хөндөлтөөр сааруулж байхад манайд халамжийн бодлогоор өсгөхийг зорьж байна. Бүр гурван саяулаа болж данслагдах өдөр төрсөн хүүхэд бүрт гурван сая төгрөгийг олгох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Магадгүй тэдний шийдвэр зөв байж болох. Гэвч хаа хамаагүй халамж ярьж, хий хоосон хөөрцөглөхөөсөө илүүтэй бодит хөрсөн дээрээ буухгүй бол бид урд хөршөөсөө ялгагдах зүйлгүй болох нь. Ялгагдах зүйлгүй хэмээн тодотгосны учир нь урд хөршид төр засгийн бодлогоор аргагүйн эрхэнд үр хөндүүлж байхад манайд эмэгтэйчүүд нь өөрсдөө хүсэлтээрээ эмнэлгийн үүдийг татаж үр хөндүүлэх олширсныг сүүлийн үеийн судалгаанаас харж болно.

Өдгөө Улаанбаатар хотод 130 гаруй эмэгтэйчүүдийн эмнэлэг байдаг гэсэн албан бус тоо бий. Нийслэлийн  Эрүүл мэндийн газраас хийсэн судалгаагаар жилд дунджаар 15-17 мянган эх үр хөндөлт хийлгэдэг гэх тооцоо гарчээ. Гэхдээ энэ бол зөвхөн албан ёсны зөвшөөрөлтэй 21 эмнэлгээр эмчлүүлсэн хүмүүсийн тоо. Хачирхалтай нь, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмэгтэйчүүдийн эмнэлгийн орлогын 90 гаруй хувийг үр хөндөлтийн төлбөр бүрдүүлдэг аж. Ил биш ч зөвхөн үр хөндөлт хийлгэх зорилгоор өдөртөө 7-10 эмэгтэй эдгээр эмнэлгийг зорьдог нь үүнийг гэрчилнэ гэдгийг зарим нь онцолж буй. Энэ нь ч үнэн. Үнэндээ социализмын үед үр хөндөлтийг хатуу хориглож байсан ч зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс зөвшөөрч эхэлснээр хэвлий дэх үрстэйгээ “дайн зарлах” хөрсийг нь тавьсан байдаг. Нэг ёсондоо “Эх болох асуудлыг эмэгтэй өөрөө шийднэ” гэх ганц л зарчмаар бид өнгөрсөн хугацаанд явж иржээ. Харамсалтай нь, эх болох эсэхээ эмэгтэй нь өөрөө шийдэж явсаар 1000 амьд төрөлт тутмын 245 нь үр хөндөлт байдаг болжээ. Өөрөөр хэлбэл, таван амьд төрөлт тутмын нэгээс хоёр нь үр хөндөлт хийлгэх нь энгийн үзэгдэл болсон аж. Худлаа гэвэл энэ талаархи статистик судалгааг нийслэлийн Эрүүл мэндийн газрын албан ёсны вэб хуудсаас харж болно. Тэнд цагаан дээр хараар бичсэн мэдээллээр үр хөндөлтийн тоо жил бүр нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Цаашлаад төрж байгаа эмэгтэйчүүдийн нас залуужихтай зэрэгцээд үр хөндөлт ч олширч байгааг улсын томоохон эмнэлгийн эмч нар халаглан ярих боллоо.

Энэ мэтээр бид үр хөндөлт хэмээх чимээгүй аллагатай хэдийнэ эвлэрчээ. Хамгийн гол нь үр хөндөлтийг хориглох хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэдэг сэтгэлгээнээсээ бид салах цаг нь болжээ. Өдгөө дэлхийн 77 улсад үр хөндөхийг хуулиар хориглосон байдаг. Ойрын жишээ дурдахад Ирланд, Польш, БНСУ, Аргентин, Мальта зэрэг оронд үр хөндөхийг хориглосон байдаг юм билээ. Гэтэл хүмүүнлэг ардчилсан нийгмийн цогцлоох Үндсэн хуультай улс атлаа жил бүр 15-17 мянган иргэнээ хүнлэг бусаар нөгөө ертөнц рүү илгээдэг нь хачирхалтай биш гэж үү. Нөгөөтэйгүүр, эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалах дайны үеэр ийм тооны хүнээ алдаагүй улс энх цагийн үед хүний эрх хэмээх зүйлээр халхавчлан иргэншил хүсч ирсэн ирээдүй хойчоо үр хөндөлтийн золиосонд явуулсаар байх уу гэсэн асуулт гарч ирж байна. Тиймээс үр хөндөлт хэмээх чимээгүй аллагыг төр засгаас хуулийн хүрээнд хориглодоггүй юм гэхэд зохистой байдалд оруулъя. Наад зах нь насны хязгаарыг нь 20-иос дээш болгож түүндээ хатуу хяналт тавъя. Ингэж байж л улс орны хөгжлийн түүчээ болсон бидний ирээдүй хойч өснө. Магадгүй 2014 оны төгсгөл 2015 эхээр бид гурван сая дахь иргэнээ бус гурван сая 1000 дахиа ч өлгийдөн авч болно шүү дээ.

Эцэст нь хэлэхэд хүний эрхээс гадна үндэсний эрх ашиг гэж илүү том эрх ашгийг байдгийг мартаж болохгүй. Дээр нь, “Үр хөндүүлэх нь өөрийгөө хамгаалах чадваргүй хүний амь насанд халдаж буй хэрэг” хэмээн Рассель М.Нельсоны хэлсэн үгийг санахад илүүдэхгүй биз ээ.

5
0
1

Энхтөрийн Цэлмэг 103.9.90.249 Аль аль талдаа хууль эрх зүй хүний эрх гэдэг зүйлсийг бодох хэрэгтэй байх. Тухайн ураг эхийн биед халтай байх , хамаатан садан байснаа мэдээгүй хүүхэдтэй болсон зэрэг олон асуудлууд урган гарч ирнээ. Монголд эхийн хэвлий дэхь ургыг иргэний эрх зүйн хувьд чадваргүй гэж үздэг. Иймдээ ч тухайн ургыг хөндүүлэх эсэх тал дээр эцэг эх нь шийдвэр гаргаж байдаг. Нэг талаас харахад зөв гэж харагдах ч нөгөө талаас үзэхэд бас л буруу юм шиг. Амьдрал аа гэж 10-р сарын 24 -нд, 01:19 минутанд

Тайлбар
Та манай сайт бүртгүүлэн нийтлэгч болон. Өөрийн үзэл бодлоо бичээрэй
эсвэл
Сүүлд нэмэгдсэн нийтлэл
Нийтэлсэн: Батхаан 4-р сарын 30 -нд, 10:57 минутанд
Нийтэлсэн: Bayaraa 3-р сарын 23 -нд, 16:41 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 1-р сарын 17 -нд, 22:09 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 1-р сарын 16 -нд, 18:31 минутанд
Нийтэлсэн: Дөлгөөн 6-р сарын 16 -нд, 16:11 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 5-р сарын 03 -нд, 14:17 минутанд
Нийтэлсэн: Regzen 4-р сарын 09 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Regzen 4-р сарын 08 -нд, 07:37 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 31 -нд, 08:36 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 30 -нд, 08:30 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 28 -нд, 21:11 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 23 -нд, 16:28 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 21 -нд, 17:46 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 19 -нд, 08:53 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 3-р сарын 17 -нд, 21:38 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 17 -нд, 14:14 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 17 -нд, 13:54 минутанд
Нийтэлсэн: Баярцэнгэл 3-р сарын 12 -нд, 15:24 минутанд
Нийтэлсэн: Баярцэнгэл 3-р сарын 12 -нд, 15:17 минутанд
Нийтэлсэн: Ганбат 3-р сарын 11 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Ганбат 3-р сарын 11 -нд, 16:07 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 1-р сарын 30 -нд, 13:45 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 1-р сарын 12 -нд, 20:15 минутанд
Нийтэлсэн: Дашзэвэг 12-р сарын 18 -нд, 13:54 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 12-р сарын 13 -нд, 16:49 минутанд
Нийтэлсэн: Дашзэвэг 11-р сарын 28 -нд, 15:12 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 11-р сарын 24 -нд, 14:55 минутанд
Нийтэлсэн: Saturn 10-р сарын 28 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Энхтөрийн 10-р сарын 21 -нд, 22:10 минутанд
Нийтэлсэн: Гандөл 10-р сарын 21 -нд, 16:30 минутанд
Нийтэлсэн: Precious 10-р сарын 21 -нд, 14:33 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 10-р сарын 21 -нд, 14:28 минутанд
Нийтэлсэн: Jaffar 10-р сарын 19 -нд, 19:06 минутанд
Нийтэлсэн: Tsetsenbileg 10-р сарын 15 -нд, 12:53 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 06 -нд, 22:08 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:27 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:21 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:18 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 22:55 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 22:25 минутанд