Ireport - Mongol News!

Д.Мягмардорж

Орчинд цагт улаан, ногоон, ягаан мөнгө буюу мөнгөн тэмдэгт бидний гол хэрэглүүр болсон. Халаас хоосон гэрээс гарахад хэд алхаж чаддаг билээ. Тиймээс мөнгөн тэмдэгт бол хүний амьдралын салшгүй нэгэн хэрэгцээ. Хүнийг хэдий хэр мөнгөн тэмдэгт эзэмшиж буйгаар нь нийгэмд эзлэх байр суурийг нь тодорхойлдог. Тэгвэл мөнгөн тэмдэгт та, бидний хэтэвч, халаасанд үрчийж явдаг өнгөт цаас улсын минь дэлхийд сурталчилах хэрэгсэл болдог аж.     

Аливаа улс өөрийн мөнгөн тэмдэгтэй байгаа нь тусгаар тогтносон бүрэн эрхт тодорхойлолттой байгаагийн нэг илрэл гэнэ. Өөрөөр хэлбэл, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн улсыг далбаа, төрийн дуулал, мөнгөн тэмдэгт нь илэрхийлж байдаг аж. Дэлхийн улсууд үндэсний мөнгөн тэмдэгт дээрээ ёс уламжлал бүхий зураг, бахархалт газар, алдартныхаа хөргийг нийтэлдэг нь үүнийг батлах биз. Тиймээс улсын мөнгөн тэмдэгтийг төрийн билэгдлийн хэмжээнд дээдлэх ёстой зүйл юм. Мөн тухайн улсын олон улс дах нэр хүндийг илтгэдэг нэрийн хуудас аж. Дэлхийн хамгийн хүчтэй валют буюу ам.доллар гэхэд л АНУ-ыг шууд илтгэнэ. Мөн фунт стерлингийг хараад Нэгдсэн вант улсын далбаа санаан буух жишээтэй. Харин Монгол төгрөг эдний хажууд нярай хүүхэд гэхэд хилсдэхгүй ч бидний бахархал маргаангүй мөн.

Саяхан Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурлаар Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн зориулалтын дагуу гамтай хэрэглэх соёлд иргэдийг сургах чиглэлээр сурталчилгааны ажил явуулахлаар хэлэлцжээ. Учир нь мөнгөн тэмдэгтэд иргэд хойрго хандах хандлагыг өөрчлөх зорилготой аж.

Одоо гүйлгээнд буй хамгийн том мөнгөн тэмдэгтэй холбоотой харамсалтай гэмээр нэгэн явдлыг дурсая. Миний нэг танил орон нутагт ажлаар явж байгаад дэлгүүрийн бие засах газар ортол, шаланд дээр 20 мянгатын дэвсгэрт хорин хэсэг болсон харагджээ. Гэтэл тухайн үед тэр сумын иргэдийн 90 хувь нь ажилгүй гэх тодотголтой. Улсаас сард олгодог Эх орны хишиг 21 мянган төгрөгөөр амьдардаг байжээ. Энэ бол нэг хүний хувьд сарын орлого. Улсын хэмжээнд хууль зөрчсөн үйлдэл гэнэ. Монгол Улсын Төв банкны тухай хуулийн есдүгээр зүйлийн гуравт зааснаар “Монголбанкны зөвшөөрөлгүйгээр мөнгөн тэмдэгт устгахыг хориглоно” хэмээсэн байдаг аж. Гэхдээ энэ хууль цаасан дээр хараар шивж, УИХ баталсан тунхаг төдий. Харин дэлхийн зарим оронд мөнгөн тэмдэгтийг урсан, муухай хадгалсан тохиолдолд өндөр хэмжээн мөнгөн торгууль тавдаг. Бүр шоронд хорих шийтгэл ноогдуулдаг байна. Тухайлбал, Тайланд улсын мөнгөн тэмдэгт баттыг  шатаавал шоронд хоригддог гэнэ. Учир нь хааныхаа хөргийг мөнгөн тэмдэгт дээрээ залсан байдаг тул ийнхүү хүндэтгэлтэй ханддаг аж. Мөн Тайланд улс зоосон болон цаасан мөнгөн тэмдэгтийг ашигладаг бөгөөд хаяж үрэгдүүлэх буюу шатаавал хуулийн дагуу хатуу хариуцлага тооцдог байна. Тиймээс ч аялал жуулчлалын орон гэгддэг Тайланд гадны жуулчдыг эх орондоо хөл тавимагц хөтөч, хэлмэрчид нь хамгийн түрүүнд мөнгөн тэмдэгттэй холбоотой дагаж, мөрдөх журмыг танилцуулдаг аж. Учир нь жуулчид мөнгөн тэмдэгтэд хүндэтгэлгүй хандаж, хаяж үрэгдүүлбэл хатуу хариуцлага тооцдог хуультай гэнэ. Тайландууд төрийн билэгдэл мөнгөн тэмдэгтээ ингэж хайрладаг байна. Гэтэл бид “Өвөөгийн зурагтай мөнгө”, “Сүхээ ахаар юу ч авч дийлэхгүй нь” хэмээн хэнэгчгүй ярих юм. Хадгалахын талаар дурьдах ч хэцүү юм. Уншигч та яг одоо өөрийн халаас болон хэтэвчинд дэх Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг гаргаад нэг хараарай. Хэрэв та монголд төгрөгийг цэвэрхэн хадгалж байвал танд талархая. Мөнгийг чи хайрлавал, мөнгө чамайг хайрлана хэмээн нэгэн тэрбумтанд хэлсэн байдгийг танд дулгахад таатай байна.  Үүнээс гадна дээр нь утасны дугаар тэмдэглэж сараачихаас авахуулаад Эзэн Чингисийг танигдахгүй болтол хир буртаг болгох жишээтэй.

Уг нь мөнгөн тэмдэгтийг эдийн засаг, бараа таваарийг солилцохдоо өгдөг мөнгөн харилцааны нэгжийг хэлнэ хэмээн тодорхойлсон байдаг аж. Гэхдээ амьдрал дээр үнийг зарцуулах арга олширч нарийссан. Авлига гэгч аргаар хүнийг итгэл үнэмшилтэй нь хамт худалдаж авч байхад, арван хурууны салаагаар урсгаж эрх мэдлийн суудалд суучиж болж байна. Үүнийг нэгэн эрдэмтэн “Сайн морио хэдэн төгрөгөөр ч худалддаггүй монгол занг, сарьнуулж чадсан хүчтэй зүйл бол хээл, хахууль” гэсэн байдаг. Энэ мэт олон замаар олон хүний гар дамжсан, хүч чадлаараа болон нянгийн агууламжаар хамгийн бохир зүйлсийн нэг гэдэг мөртлөө гарт ороод ирэхэд долоох шахдаг нь түүний хүч буйзаа. Монголын нэгэн хамтлаг “Мөнгө аз жаргалын түлхүүр ээ” хэмээн дуулсан байдаг нь мөнгөн тэмдэгт бол тусгаар улсын дэлхийд гарах нэрийн хуудас гэдгийг хэлэх гэсэн мэт санагдана.  

2
0
0
Тайлбар
Та манай сайт бүртгүүлэн нийтлэгч болон. Өөрийн үзэл бодлоо бичээрэй
эсвэл
Сүүлд нэмэгдсэн нийтлэл
Нийтэлсэн: Батхаан 4-р сарын 30 -нд, 10:57 минутанд
Нийтэлсэн: Bayaraa 3-р сарын 23 -нд, 16:41 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 1-р сарын 17 -нд, 22:09 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 1-р сарын 16 -нд, 18:31 минутанд
Нийтэлсэн: Дөлгөөн 6-р сарын 16 -нд, 16:11 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 5-р сарын 03 -нд, 14:17 минутанд
Нийтэлсэн: Regzen 4-р сарын 09 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Regzen 4-р сарын 08 -нд, 07:37 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 31 -нд, 08:36 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 30 -нд, 08:30 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 28 -нд, 21:11 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 23 -нд, 16:28 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 21 -нд, 17:46 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 19 -нд, 08:53 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 3-р сарын 17 -нд, 21:38 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 17 -нд, 14:14 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 17 -нд, 13:54 минутанд
Нийтэлсэн: Баярцэнгэл 3-р сарын 12 -нд, 15:24 минутанд
Нийтэлсэн: Баярцэнгэл 3-р сарын 12 -нд, 15:17 минутанд
Нийтэлсэн: Ганбат 3-р сарын 11 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Ганбат 3-р сарын 11 -нд, 16:07 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 1-р сарын 30 -нд, 13:45 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 1-р сарын 12 -нд, 20:15 минутанд
Нийтэлсэн: Дашзэвэг 12-р сарын 18 -нд, 13:54 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 12-р сарын 13 -нд, 16:49 минутанд
Нийтэлсэн: Дашзэвэг 11-р сарын 28 -нд, 15:12 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 11-р сарын 24 -нд, 14:55 минутанд
Нийтэлсэн: Saturn 10-р сарын 28 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Энхтөрийн 10-р сарын 21 -нд, 22:10 минутанд
Нийтэлсэн: Гандөл 10-р сарын 21 -нд, 16:30 минутанд
Нийтэлсэн: Precious 10-р сарын 21 -нд, 14:33 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 10-р сарын 21 -нд, 14:28 минутанд
Нийтэлсэн: Jaffar 10-р сарын 19 -нд, 19:06 минутанд
Нийтэлсэн: Tsetsenbileg 10-р сарын 15 -нд, 12:53 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 06 -нд, 22:08 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:27 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:21 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:18 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 22:55 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 22:25 минутанд