Ireport - Mongol News!

Шийдвэр гаргагч танаас хоёрхон юм гуйя. Нэгдүгээрт, Зам, тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгохыг дэмжээч. Хоёрт, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн суурин дээрх барилгыг төрөх болон хүүхдийн эмнэлэг болгохыг анхаараач. 

Ханиад, томуу туссан хүүхдүүд эмнэлгийн орон дээр хоёр, гурваараа шахцалдан хэвтэхийг хувийн болон хувьсгалын эмнэлгийн аль алинаас нь харж болохоор байна. Гэхдээ энэ бол олон хоног хүлээсэн, эсвэл ар өврийн хаалга татаж “ортой болсон” азтай хүүхдүүд. Хоцорч ирсэнд нь эмнэлгийн хулдаасан шалнаас өөр үйлчилгээ олддоггүй. Гэтэл энэ асуудлыг шийдвэрлэх түвшний хүмүүс хүүхдийн эрүүл мэндийг боловсрол олгох цэцэрлэгтэй андуурч, гэртээ суухыг зөвлөсөн юм ярив. Эцэст нь засаг унаснаар эрүүл мэндийн салбар хэсэг эзэнгүйдсэн. 

Энэ хугацаанд халуурсан, ханиалгасан нярайд эмнэлгийн шал хүртэл олдохоо болив. Аргаа бараад хувийн эмнэлэг бараадсан эцэг, эх хоосон халаастай гэртээ харих нь олширсон юм. 

Ашгүй Засгийн газар ээлжит хуралдаанаар Засгийн газрын X байрыг 150 ортой хүүхдийн эмнэлэг болгон ашиглах шийдвэр гаргасан ч шинээр томилогдсон Эрүүл мэнд, спортын сайдын хүч хүрсэнгүй юу УИХ-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Эрхэм гишүүдийн зүгээс  “Та бүхний хүүхдийн эмнэлэг болгох боломжтой гэж үзсэн Чингэлтэй дүүргийн IV хороонд байрлах Засгийн газрын X байр нь угаас эмнэлгийн зориулалттай барилга биш бөгөөд баригдаад олон жил болж байгаа эмнэлгийн үйлчилгээ явуулахад тохиромжгүй хуучны байр юм” гэх тайлбарыг хийсэн. Тэдний энэ үгнээс хүүхдүүд хэвтэх эмнэлгийн хүйтэн шал “зориулалтынх” юм байна гэж ойлгож болохоор байна. Уг нь Соёл спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл хуучин барилга гэж гололгүй, тэнд  ажлаа явуулж болоод л байсан. Тэгвэл хуучин байрны маргааныг Засгийн газар цэгцэлж өчигдрийн хуралдаараа Зам, тээврийн яамны байранд Хүүхдийн эмнэлгийг байрлуулан үйл ажиллагааг нь ирэх оны хоёрдугаар сарын 1-ний дотор эхлүүлэхээр тогтжээ. Ингэснээр Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байрлаж байсан Засгийн газрын X байрыг Зам, тээврийн яаманд шилжүүлэхээр болсон байна.   

Харин улстөрчдийн дунд энэ асуудлаар “лобби“ ч гэх юм уу, бас нэг яриа Хууль зүйн  сайд томилогдохтой давхцав. Тэр нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн суурин дээр эмнэлгийн зориулалтаар баригдаж байгаа шинэ байрыг зориулалтынх нь дагуу ашиглаж, хүүхдийн шинэ эмнэлэг болгох юм. Энэ нь бас л гаргалгаа. Төрийн байгууллагууд булаацалдах болсон энэ барилгыг анхандаа 9.3 тэрбум төгрөг гаргаж өргөтгөсөн. Улмаар Хууль зүйн яамны харьяа ажлын зориулалтаар ашиглахаар шийдвэрлэсэн. Төрийн байгууллагууд байрандаа багтахгүй хүндрэлд орсон зүйл үгүй. Эсрэгээрээ төрийн албаны бүтцийг 15 хувиар бууруулахаар болсон. Тэгэхээр одоогийнхоо байранд хангалттай багтана. Мөн зарим яам, агентлагийн байр сулрах магадлалтай. Эхнээсээ суларсан Сүхбаатар дүүргийн хуучин барилгаас авахуулаад төрийн мэдлийн хэд хэдэн газар бий.

Дээрх хоёр барилгыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах шаардлага гарсныг нийгэм хэлж байна. Монгол Улсад төрөлт жилээс жилд нэмэгдэж байгаа. Өнгөрсөн онд түүхэндээ хамгийн олон нярай өлгийдөж авсан. Өнгөрсөн сарын 30-ны байдлаар Монгол Улсад 74767 эх амаржиж, 75213 хүүхэд мэндэлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 2.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэтэл төрөх эмнэлгийн хүрэлцээ дутмаг байна. Зөвхөн I төрөх эмнэлэг өргөтгөл хийсэн ч эхчүүд багтахгүй хэвээр байгаа аж. Тус эмнэлэг 340 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, дээрх тооны эхчүүд, эмэгтэйчүүдийг хэвтүүлэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа юм. Нэмэгдээд 20-30 эх тогтмол коридорт хэвтсэн байдаг. Энэ тоо цаашид ч өснө хэмээн салбарынхан хэлж байгаа. Гэтэл нөгөө Яармагийн дэнж дээр баригдаж буй Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв буюу 300 ортой IV төрөх эмнэлгийн барилга царцсан. Энэ бол хүүхэд эрүүл төрж, өсөн торниход шаардагдаж буй цөөн жишээ. Салбарын яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийг эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан ч, эх хүүхдүүд эмнэлгийн шалан дээр энэ оныг үдэх нь тодорхой боллоо. Монгол Улсын 3 сая дахь иргэн эмнэлгийн шалан дээр мэндлэх вий дээ. Хэдийгээр гүйцэтгэх засаглал ирэх оны хоёрдугаар сарын 1-ний дотор хүүхдийн эмнэлгийн ажлыг эхлүүлэхийг тогтсон ч эрхэм гишүүдийн дэмжлэггүйгээр энэ хугацаа богиносч мэдэх юм. Бас дахиад л гуйя. Дээрх хоёр барилгыг хойч үедээ зориулаач.     

0
0
1

glmgy 150.129.142.89 Засгийн газрын Х байр маш их муудсан, сантехникийн систем нь дээд чартагтаа байрлалтай, тэндээс байнга ус алдсаар байгаад хучилтын модон нуруу нь илжирсэн, дээд давхар нь хэтэрхий халдаг, 1-р давхар нь халдаггүй, хүйтэн, хөгцтэй, чийг маш ихтэй, ер нь актлагдсан байшин. Байрлал боломжийн боловч талбай, машины зогсоолгүй болсон. Харин дуудлага худалдаагаар худалдаад тэр мөнгөөр нь эмнэлгийг байр бариулж болно доо. Зам тээврийн яамны байр ч гэсэн зориулалтын бус. Харин Цөмийн энергийн газар байгаа байшин бол хуучин боловч чанартай, орчин боломжийн тойроод эмнэлгүүд байгаа, дүүргийн эмнэлгийн дэргэд шахуу. Дүүргийн хүүхдийн эмнэлэг болгоод Эрүүл мэндийн төвийн харьяанд байлгаж болмоор санагдана. 12-р сарын 25 -нд, 08:02 минутанд

Тайлбар
Та манай сайт бүртгүүлэн нийтлэгч болон. Өөрийн үзэл бодлоо бичээрэй
эсвэл
Сүүлд нэмэгдсэн нийтлэл
Нийтэлсэн: Батхаан 4-р сарын 30 -нд, 10:57 минутанд
Нийтэлсэн: Bayaraa 3-р сарын 23 -нд, 16:41 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 1-р сарын 17 -нд, 22:09 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 1-р сарын 16 -нд, 18:31 минутанд
Нийтэлсэн: Дөлгөөн 6-р сарын 16 -нд, 16:11 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 5-р сарын 03 -нд, 14:17 минутанд
Нийтэлсэн: Regzen 4-р сарын 09 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Regzen 4-р сарын 08 -нд, 07:37 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 31 -нд, 08:36 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 30 -нд, 08:30 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 28 -нд, 21:11 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 23 -нд, 16:28 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 21 -нд, 17:46 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 19 -нд, 08:53 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 3-р сарын 17 -нд, 21:38 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 17 -нд, 14:14 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 17 -нд, 13:54 минутанд
Нийтэлсэн: Баярцэнгэл 3-р сарын 12 -нд, 15:24 минутанд
Нийтэлсэн: Баярцэнгэл 3-р сарын 12 -нд, 15:17 минутанд
Нийтэлсэн: Ганбат 3-р сарын 11 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Ганбат 3-р сарын 11 -нд, 16:07 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 1-р сарын 30 -нд, 13:45 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 1-р сарын 12 -нд, 20:15 минутанд
Нийтэлсэн: Дашзэвэг 12-р сарын 18 -нд, 13:54 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 12-р сарын 13 -нд, 16:49 минутанд
Нийтэлсэн: Дашзэвэг 11-р сарын 28 -нд, 15:12 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 11-р сарын 24 -нд, 14:55 минутанд
Нийтэлсэн: Saturn 10-р сарын 28 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Энхтөрийн 10-р сарын 21 -нд, 22:10 минутанд
Нийтэлсэн: Гандөл 10-р сарын 21 -нд, 16:30 минутанд
Нийтэлсэн: Precious 10-р сарын 21 -нд, 14:33 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 10-р сарын 21 -нд, 14:28 минутанд
Нийтэлсэн: Jaffar 10-р сарын 19 -нд, 19:06 минутанд
Нийтэлсэн: Tsetsenbileg 10-р сарын 15 -нд, 12:53 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 06 -нд, 22:08 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:27 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:21 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:18 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 22:55 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 22:25 минутанд