Ireport - Mongol News!

30 гаруй жил тээврийн жолооч хийн хүмүүсийг ажил төрөл, гэр, алдрай бяцхан хүүхдүүдийг хичээл сургуульд нь гээд л санасан газар нь эрсдэлгүй түргэн шуурхай хүргэх үүргийг эрхэлж байсан аав маань эл өдөр Монгол улсын "Онц тээвэрчин" цол хүртэлээ. Аав маань үүрийн 5 жингээр үр хүүхдүүдээ үлгэрийн нойрондоо умбан байх үед халуун бүлээн цай ч ууж амжилгүй 30 хавар 30 намар 30 өвөл 30 зун яг л цагтаа яг л үүрэгт ажилаа хийхээр гэрээсээ гардаг байв. Аавынхаа өглөө хаалга хаах зөөлөн чимээг л сонсож орондоо хоцордог байж билээ. . . Тээврийн жолооч хүний үүрэг маш тодорхой боловч хэр баргын хүн хийж үл чадах мэргэжил юм. Аав маань одоогийн жолооны 2 сарын курс биш ардын Авто сургуулийг хагас жил байхад нь онц дүүргэж хар залуугаасаа автобусны алтан хүрдийг мушгиж амьдралаа ар гэрээ тэжээсэн бахархам хүн юм. Дээхэн үед өдөрт 27 рейс /тойрог/ хийдэг байж. Харин одоо их хотын түгжрэл машины сүлжиндээн гээд л дундажаар 7-8 рейс хийнэ. Нэг ёсондоо нэг шугам, чиглэлээ өдөрт ийм тоогоор тойрно. Заасан төлөвлөгөөг биелүүлнэ эсхүл давуулна биелүүлж гэмээн цалингаа нормоор нь авна давуулж гэмээн урамшуулалтай, төлөвлөгөө биелэхгүй бол цалинтай хатуу тооцоотой байна. Жолооч хүний амьдрал их сонирхолтой эрсдэлтэй мэт. . .төмөр сүрэг бэлчсэн хотын зам хөдөөний зам хоёрын ялгаа тэс ондоо өдөр бүхэн хүн агуулсан техникийг тархиараа, зүрхээрээ, гараараа удирдана. Аав маань хэлэхдээ тэтгэвэрт гархаас өмнөхөн жилүүд /сүүлийн 10 жил/ их хүнд байлаа. . . Нийгэм асар ихээр өөрчлөгдөж хүмүүсийн зан төрх, хандлага, харилцаа эрс муудаж хот ч мөн адил энэ их стрессээ даашгүй болж автобусанд ажилдаа гэрлүүгээ яарах хүмүүсийн хоорондын харилцаа ойлголцол тун ч ойлгомжгүй найрамдалгүй болж үүн дээр халаасны хулгай зэлгээ, архичин хүмүүс, гэр оронгүйчүүд гээд л нэгэндээ сайхан үг тусч сэтгэл үгүй их хурц хэрцгий нийгэм болжээ. . .гэж билээ. Аав маань хэдийгээр энгийн нэг нөгөө цагаан захтангуудаас ялгарах тостой хар жолооч гэгдэх боловч нийгмийн өөрчлөлт, хүмүүсийн хандлагын өөрчлөлтийг анзаарч үлдэж. 1998 оноос эхлэн өндөр настаны карт үүний дараагаар оюутны хөнгөлтын карт гээд л автобусанд кондукторт мөнгө өгөх хүний тоо цөөрсөн. . .эдгээр хөнгөлөлт цаанаа санхүүгийн шугамаар өгөгдөж байгаа боловч өнөөх л асуудал болох хуурамч карт, хөнгөлөлтийн картны хуулбарууд олширно. Мөн хотын хүн ам ч улам нэмэгдсэнээр автобусанд суудад суудалдаа суугаад хоорондоо хувийн зайгаа хадгалан явах аргагүй болж бөөн чихэлдээн стресс бөөгнөрөл.
Жолоочийн амьдралын хамгийн сөрөг тал нь аав маань ажил хөдөлмөрийн 30 жилдээ өглөө үүрийн 5 цагт орой 00 цагт ирнэ. Шинэхэн гарсан хоол идэж байсан удаагүй байнга л халаана. . . хааяадаа ядарсан үедээ хүйтнээр идчихээд л унтана. Маргааш мөн адил ажлын өдөр. Ажлынхаа завсар эцсийн буудал дээрээ 5-6 минутанд л шөлтэй шөлгүй ямар ч хамаагүй хоолыг амжуулж иднэ ингээд л ажилдаа яаран тэвдэн гарна. Эцсийн буудалд хүлээсэн хүмүүс яачваа ! яав ! гээд л миний сахалтай аав 5 хан минутанд л идэж амжуулсан хоолоо ходоодондоо хүрээчгүй байхад бүхээгрүүгээ үсчих шахам орно. Бас нэгэн зүйл энэ бол баяр ёслолоор аав маань шугамандаа явж бусад хүмүүсийг гэрт хүргэж өгөх үүргээ биелүүлж байхад аав маань ажилаа хийсээр л бид цэнхэр дэлгэцээ харан сууна. Аав маань тоотоо хэд л баяраар амарсан даа. . . Ар гэртээ байх хугацаандаа аль болох л бидэндээ анхаарал халамж тавина. Энэ үүргийг ээж маань илүүтэйгээр гүйцэтгэнэ. 
Аавыгаа эцэг эхийн хуралд суулгая гэвч аав минь шугамандаа яваа. . .Аавтайгаа цагаан сараар айл хэсэж дураар явмаар аав минь шугамандаа явах ёстой. . . Аавтайгаа хамт дэлгүүр, тоглоом тогольё аав ажилтай. . .
Гэр бүлтэйгээ өнгөрөөх үнэтэй цагаа улс арддаа зориулсан миний аав тээврийн жолооч аавдаа би хайртай. . .

0
0
0
Тайлбар
Та манай сайт бүртгүүлэн нийтлэгч болон. Өөрийн үзэл бодлоо бичээрэй
эсвэл
Сүүлд нэмэгдсэн нийтлэл
Нийтэлсэн: Батхаан 4-р сарын 30 -нд, 10:57 минутанд
Нийтэлсэн: Bayaraa 3-р сарын 23 -нд, 16:41 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 1-р сарын 17 -нд, 22:09 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 1-р сарын 16 -нд, 18:31 минутанд
Нийтэлсэн: Дөлгөөн 6-р сарын 16 -нд, 16:11 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 5-р сарын 03 -нд, 14:17 минутанд
Нийтэлсэн: Regzen 4-р сарын 09 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Regzen 4-р сарын 08 -нд, 07:37 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 31 -нд, 08:36 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 30 -нд, 08:30 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 28 -нд, 21:11 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 23 -нд, 16:28 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 21 -нд, 17:46 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 19 -нд, 08:53 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 3-р сарын 17 -нд, 21:38 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 17 -нд, 14:14 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 17 -нд, 13:54 минутанд
Нийтэлсэн: Баярцэнгэл 3-р сарын 12 -нд, 15:24 минутанд
Нийтэлсэн: Баярцэнгэл 3-р сарын 12 -нд, 15:17 минутанд
Нийтэлсэн: Ганбат 3-р сарын 11 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Ганбат 3-р сарын 11 -нд, 16:07 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 1-р сарын 30 -нд, 13:45 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 1-р сарын 12 -нд, 20:15 минутанд
Нийтэлсэн: Дашзэвэг 12-р сарын 18 -нд, 13:54 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 12-р сарын 13 -нд, 16:49 минутанд
Нийтэлсэн: Дашзэвэг 11-р сарын 28 -нд, 15:12 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 11-р сарын 24 -нд, 14:55 минутанд
Нийтэлсэн: Saturn 10-р сарын 28 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Энхтөрийн 10-р сарын 21 -нд, 22:10 минутанд
Нийтэлсэн: Гандөл 10-р сарын 21 -нд, 16:30 минутанд
Нийтэлсэн: Precious 10-р сарын 21 -нд, 14:33 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 10-р сарын 21 -нд, 14:28 минутанд
Нийтэлсэн: Jaffar 10-р сарын 19 -нд, 19:06 минутанд
Нийтэлсэн: Tsetsenbileg 10-р сарын 15 -нд, 12:53 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 06 -нд, 22:08 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:27 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:21 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:18 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 22:55 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 22:25 минутанд