Ireport - Mongol News!

          М.Билэгсайхан найрагчийн “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”-ээс өөр эрчүүдээ өмөөрсөн бүтээл би ер нь олж уншиж байгаагүй юм байна. Яахав магтсан дуу шүлэг байдаг л даа. Тэгэхдээ өмөөрөх, магтах хоёрын дунд нилээн хэдэн хуруу зай бий гэж бодож байна. Өөрсдийгөө өмөөрсөн бүтээл хийсэнгүй гэж хошуугаа унжуулах гээгүй юм шүү. Харин өмөөрөх, хамгаалах, халамжлах байгууллага тоотой цөөхөн байгаад үнэндээ “гомдох” юм. Уул нь шийдэл гаргадаг, эрх мэдэлтэй дарга нарын дийлэнх хувь нь эрэгтэйчүүд байдаг биз дээ. Тэд маань яагаад эрчүүдээ өмөөрдөг, хамгаалдаг байгууллага байгуулж болдоггүй юм бол!

Барилга, уул уурхай, зам, хөдөө аж ахуй, ... за тэгээд гадагшаа барлана. Энэ бүгдэд дийлэнх олонх нь эрчүүд л байдаг.

Энд гадаадад ажиллах хүчээр гарч байгаа эрчүүдээ бүр онцолмоор байна. Эрүүл чийрэг, бараг л архи амсаж, тамхи татдаггүй хэдийг нь шилж түүж аваад явдаг. Явуулахдаа эрүүл мэндийн бүх шинжилгээнд хамруулдаг юм гэсэн. Харин эргэж ирэхэд ядаж шээсний шинжилгээний авчихдаг болоосой.

Хотын гудмаар эмэгтэйчүүдийн эмнэлэг, өөр юу юу ч билээ дээ эмэгтэйчүүдэд зориулсан, тэднийг халамжилсан байгууллагуудын хаяг өнгө өнгөөр алаглаж харагддаг л юм. Тэдний үйлчилгээ ямар байдгийг мэдэхгүй ч өөрсдийг нь халамжлах анхаарах байгууллагатай байна гэдэг гоё л байх.

Харин эрчүүдийн эмнэлэг гарын таван хуруунд багтахаар цөөхөн байдаг юм гэсэн. Би өөрөө хайж явж үзээгүй болохоор мэдэхгүй юм.

Сүүлийн үед хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаална гэж их ярьдаг болж. Эрчүүд хүчирхийлэлд өртдөггүй гэж ямар гэгээнтэн нь хэлчихсэн юм бол бүү  мэд! Эхнэртээ “базуулчихсан” эрчүүд амьдрал дээр олон л харагддаг.

За энийг бүр орхий. Өөр нэг сэдэв байна. Энэ нь 3 сард тохиодог 2 өдөр.  3 сарын 8 нд эмэгтэйчүүдийн баяр гээд 8 настайгаас 80 настай бүртэл баярлаж, хэдэн эрчүүдийг шүүсэлдэг өдөр. Харин 18 болоход “Чи цэрэгтэй яваагүй биз дээ” гээд эрчүүдийн дийлэнх олонхийн настрийг навс унагана.

Эрчүүд өвдөхөд үзүүлэх эмнэлэггүй, хүчирхийлэлд өртөхөд хандахгүй газаргүй. Эрчүүдээс минь дарга нар олон гэдгийг нийтлэлийнхээ эхэнд шахуу дурьдсан даа. Загасчны морь усгүй гэдэг л энэ байх.

Өвдөх эрхгүй, уйлах эрхгүй, харин зүтгэх гэж багцалсан ганц үүрэгтэй хүмүүсээ хайрлаж байгаарай ТӨР ЗАСАГ бас БҮСГҮЙЧҮҮД минь!!!

 

4
0
0
Тайлбар
Та манай сайт бүртгүүлэн нийтлэгч болон. Өөрийн үзэл бодлоо бичээрэй
эсвэл
Сүүлд нэмэгдсэн нийтлэл
Нийтэлсэн: Батхаан 4-р сарын 30 -нд, 10:57 минутанд
Нийтэлсэн: Bayaraa 3-р сарын 23 -нд, 16:41 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 1-р сарын 17 -нд, 22:09 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 1-р сарын 16 -нд, 18:31 минутанд
Нийтэлсэн: Дөлгөөн 6-р сарын 16 -нд, 16:11 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 5-р сарын 03 -нд, 14:17 минутанд
Нийтэлсэн: Regzen 4-р сарын 09 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Regzen 4-р сарын 08 -нд, 07:37 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 31 -нд, 08:36 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 30 -нд, 08:30 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 28 -нд, 21:11 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 23 -нд, 16:28 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 21 -нд, 17:46 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 19 -нд, 08:53 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 3-р сарын 17 -нд, 21:38 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 17 -нд, 14:14 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 17 -нд, 13:54 минутанд
Нийтэлсэн: Баярцэнгэл 3-р сарын 12 -нд, 15:24 минутанд
Нийтэлсэн: Баярцэнгэл 3-р сарын 12 -нд, 15:17 минутанд
Нийтэлсэн: Ганбат 3-р сарын 11 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Ганбат 3-р сарын 11 -нд, 16:07 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 1-р сарын 30 -нд, 13:45 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 1-р сарын 12 -нд, 20:15 минутанд
Нийтэлсэн: Дашзэвэг 12-р сарын 18 -нд, 13:54 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 12-р сарын 13 -нд, 16:49 минутанд
Нийтэлсэн: Дашзэвэг 11-р сарын 28 -нд, 15:12 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 11-р сарын 24 -нд, 14:55 минутанд
Нийтэлсэн: Saturn 10-р сарын 28 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Энхтөрийн 10-р сарын 21 -нд, 22:10 минутанд
Нийтэлсэн: Гандөл 10-р сарын 21 -нд, 16:30 минутанд
Нийтэлсэн: Precious 10-р сарын 21 -нд, 14:33 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 10-р сарын 21 -нд, 14:28 минутанд
Нийтэлсэн: Jaffar 10-р сарын 19 -нд, 19:06 минутанд
Нийтэлсэн: Tsetsenbileg 10-р сарын 15 -нд, 12:53 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 06 -нд, 22:08 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:27 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:21 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:18 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 22:55 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 22:25 минутанд