Ireport - Mongol News!

 

Улс төрийн намын дотоод ардчилалын тухай бид олонтаа сонссон. Улс төрийн намууд шийдвэрийг зөвхөн цөөн хэдэн дарга нарын оролцоотойгоор тэдний эрх ашгийн хүрээнд гаргаж байна, төрийн дээр нам гарчихлаа, намын жирийн гишүүд улс төрийн сонгуульд өрсөлдөх боломж хомс хаалттай байна, намын дотоод сонгуулиуд булхайтай боллоо, томилгоо сайдын суудал мөнгөтэй ханш тэд хүрлээ, намын даргын суудлыг наймааллаа, мөнгө эрх ашгийн бүлэглэл намыг атгаж байна гэсэн олон асуудлуудыг бид байнга сонссоор чихэнд нэгэнт хоногшиж танил болжээ. Энэ бүх асуудлууд улс төрийн намын дотоод ардчилал хэр байгааг илтгэн харуулж байна гэж шууд хэлж болно. Тэгвэл улс төрийн намын дотоод ардчилал гэж яг юуг хэлээд байна вэ? Хамгийн энгийнээр тодорхойлбол “Намын шийдвэр гаргах бүхий л үйл ажиллагаанд гишүүд, дэмжигчид оролцох” –г улс төрийн намын дотоод ардчилал гэнэ. Оролцоо, төлөөлөл, өрсөлдөөн, хариуцлага, ил тод байдал гэсэн таван шалгуураар улс төрийн намын дотоод ардчилал хэр байгааг шалгаж болно. Та бүхэн доорх асуултуудыг өөр өөрийн намынхаа хүрээнд хариулаад үзээрэй.

Намын дотоод ардчилалын хамгийн чухал шалгуурын нэг бол гишүүд, дэмжигчдийн оролцоог хэрхэн хангаж ажиллаж байгаа байдал юм. 2012 оны УИХ-д танай тойргоос танай намаас нэр дэвшигчийг тодруулахад та оролцсон уу, таниас асуусан уу? 2012 оны нийслэл, аймаг, дүүргийн ИТХ-д нэр дэвшигчдийг намаас нэр дэвшүүлэхэд та оролцсон уу? 2014 онд танай сум, хорооны намын бүх гишүүдийн хурал болсон уу? Та намдаа дүрмээр заасан татвараа тогтмол жил бүр төлдөг үү?

Намын бүх түвшний удирдлага, зохион байгуулалтын түвшинд залуучууд, эмэгтэйчүүд, ахмад гэх мэт боломжит нийгмийн бүлэглэлүүдийн төлөөллийг хэрхэн хангаж байгаа байдал бас улс төрийн намын дотоод ардчилалын нэг чухал үзүүлэлт юм. Аймаг, дүүргийн намын хороонд залуучууд, эмэгтэй гишүүдийн төлөөлөл хангалттай байж чаддаг уу? Аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэр дэвшигчдийн дунд залуучууд, эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалттай орж чадсан уу? Аймаг, дүүргийн намын хорооны гишүүд таныг бүрэн төлөөлж шийдвэр гаргаж байгаа гэдэгт итгэдэг үү?

Улс төрийн нам хэдий чинээ өрсөлдөөний ижил тэгш, шударга тогтолцоог бүрдүүлж чадна тэр хэмжээгээрээ үйл ажиллагаа нь тунгалаг эрүүл байж чадна. Танай аймаг, дүүргийн намын даргын сонгууль шударга болдог уу? Танай аймаг, дүүргийн намын хорооны гишүүдийг сонгох сонгууль шударга болдог уу? Танд аймаг, дүүргийн намын хорооны гишүүнд, аймаг, дүүрэг, нийслэлийн ИТХ-д нэр дэвшин өрсөлдөхөд өрсөлдөөний ижил тэгш нөхцөл байна уу? 2012 оны УИХ-ын сонгуульд танай тойрогт нэр дэвшигчдийг танай намаас нэр дэвшүүлэхэд намын нийт гишүүд хэлэлцэж, саналаа  гаргаж байсан уу?

Хариуцлагын асуудлыг бид маш олон түвшинд ярьж байгаа. Тэгвэл улс төрийн намын хувьд та дараах цөөн асуултуудад хариулт өгөөрэй. Аймаг, дүүргийн намын даргын үйл ажиллагаанд намын гишүүд үнэлэлт дүгнэлт өгч чаддаг уу? Аймаг, дүүргийн намын хороо тухайн шатны намын даргатайгаа хариуцлага тооцож чаддаг уу? Улс төрийн хариуцлага хүлээж өөрсдөө огцрох соёл ухамсар танай аймаг дүүрэгт төлөвшиж байгаа юу?

Ил тод байдал бол хамгийн чухал шалгуур. Намын үйл ажиллагаа, санхүүжилт хэр ил тод байж чадаж байгаа эсэх асуудал бол намын хөгжлийн түвшинг шууд харуулдаг асуудал. Танай аймаг, дүүргийн намын хороо хамгийн сүүлд ямар шийдвэр гаргасныг та мэдэх үү? Танай аймаг, дүүргийн нам 2014 онд үйл ажиллагаандаа хэдэн төгрөг зарцуулсныг та мэдэх үү? Аймаг, дүүргийн намын үйл ажиллагаа олон нийтэд, тэр дундаа намынхаа бүх гишүүдэд нээлттэй байж чаддаг уу? Та аймаг, дүүргийн намын хорооны гаргасан аливаа шийдвэрийг цаг алдалгүй авч чаддаг уу? Танай нам үйл ажиллагаандаа дүрмээ бүрэн ашиглаж, дагаж мөрдөж чаддаг уу?

Та бүхэн дээрх асуултуудын хүрээнд өөр өөрийн нам дээрээ дотоод ардчилал хэр байгаа талаар хувь хувийн дүгнэлтээ гаргаарай. Харин улс төр судлаачдын хамгийн сүүлийн судалгаануудаас сонирхуулахад, улс төрийн намуудын үзэл баримтлал тодорхойгүй, бодлого хөтөлбөргүй, улс төрийн нам нь төлөөллийг хэрэгжүүлэх улс төрийн институц гэхээс илүү эрх мэдэлд хүрэх цөөн хүмүүс, бүлэглэлийн хэрэгсэл болж байна, төвлөрсөн бүтэц, зохион байгуулалт дотоод ардчилалыг хязгаарлаж байна, улс төрийн авилгын эх үүсвэр, хяналтгүй хөрөнгө хуримтлуулах, зарцуулах хэрэгсэл болж байна, гишүүнчлэлийг тэлэх бодлоготой, сонгогчдыг талцуулах хүчин зүйл болж байна гэсэн олон дүгнэлтүүдийг энд бичиж болно.

Эцэст нь дүгнэж хэлэхэд улс төрийн нам дотоод ардчилалгүй, мөнгө эрх мэдэлд хүрэх цөөн хүмүүс, бүлэглэлийн хэрэгсэл болж байгаагийн үндсэн шалтгааныг эрх зүйн зохицуулалт сул, боловсронгуй бус байгаатай холбож авч үзэж болно. Энэ бүхнийг засч залруулах хамгийн чухал гарцын нэг бол мэдээж улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх асуудал. Тус хуулийн шинэчлэлийн хүрээнд иргэд, намын жирийн гишүүд дэмжигчид, улс төр судлаачдыг хэрхэн оролцуулж ажиллахаас л зөв зүйтэй өөрчлөлтүүд хуулинд тусгагдах асуудал шалтгаална. Нөгөө талаас эрх мэдлээ алдахыг үл хүсдэг эрхэм 76 энэ асуудлыг чимээгүй өөрсөддөө ашигтайгаар шийдэх сонирхол маш өндөр байгаа нь тодорхой. Гэхдээ зөв зүйтэй шинэчлэлийн асуудлуудыг хуулинд тусгуулж чадах хүч нам намын нийт гишүүдэд байгаа, гагцхүү энэ боломжоо ашиглаж чадах эсэхээс л шалтгаална.

 

Р. Шинэгэрэл 

0
0
0
Тайлбар
Та манай сайт бүртгүүлэн нийтлэгч болон. Өөрийн үзэл бодлоо бичээрэй
эсвэл
Сүүлд нэмэгдсэн нийтлэл
Нийтэлсэн: Батхаан 4-р сарын 30 -нд, 10:57 минутанд
Нийтэлсэн: Bayaraa 3-р сарын 23 -нд, 16:41 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 1-р сарын 17 -нд, 22:09 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 1-р сарын 16 -нд, 18:31 минутанд
Нийтэлсэн: Дөлгөөн 6-р сарын 16 -нд, 16:11 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 5-р сарын 03 -нд, 14:17 минутанд
Нийтэлсэн: Regzen 4-р сарын 09 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Regzen 4-р сарын 08 -нд, 07:37 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 31 -нд, 08:36 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 30 -нд, 08:30 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 28 -нд, 21:11 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 23 -нд, 16:28 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 21 -нд, 17:46 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 19 -нд, 08:53 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 3-р сарын 17 -нд, 21:38 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 17 -нд, 14:14 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 17 -нд, 13:54 минутанд
Нийтэлсэн: Баярцэнгэл 3-р сарын 12 -нд, 15:24 минутанд
Нийтэлсэн: Баярцэнгэл 3-р сарын 12 -нд, 15:17 минутанд
Нийтэлсэн: Ганбат 3-р сарын 11 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Ганбат 3-р сарын 11 -нд, 16:07 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 1-р сарын 30 -нд, 13:45 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 1-р сарын 12 -нд, 20:15 минутанд
Нийтэлсэн: Дашзэвэг 12-р сарын 18 -нд, 13:54 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 12-р сарын 13 -нд, 16:49 минутанд
Нийтэлсэн: Дашзэвэг 11-р сарын 28 -нд, 15:12 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 11-р сарын 24 -нд, 14:55 минутанд
Нийтэлсэн: Saturn 10-р сарын 28 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Энхтөрийн 10-р сарын 21 -нд, 22:10 минутанд
Нийтэлсэн: Гандөл 10-р сарын 21 -нд, 16:30 минутанд
Нийтэлсэн: Precious 10-р сарын 21 -нд, 14:33 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 10-р сарын 21 -нд, 14:28 минутанд
Нийтэлсэн: Jaffar 10-р сарын 19 -нд, 19:06 минутанд
Нийтэлсэн: Tsetsenbileg 10-р сарын 15 -нд, 12:53 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 06 -нд, 22:08 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:27 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:21 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:18 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 22:55 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 22:25 минутанд