Ireport - Mongol News!

Саяхан Монголын залуучуудын холбоо хэмээх Монголын хамгийн том төрийн бус байгууллагын нэг V их хурлаа хийсэн. Хамгийн сонирхолтой шийдвэр бол улс төрд, цаашлаад УИХ-д сонгогдож болохгүй “ХАР” тодотголтой улс төрчдийг тодруулаад нийгэмд цацаж булайг нь дэлгэхээр шийдсэн явдал. Энэ шийдвэрээс дүгнэж хэлбэл V их хурлаараа МЗХ улс төрийн байгууллага, эсвэл хүний эрхийг үл хүндэтгэдэг “ХАР ПиАр”-ын агентлаг болж хувирчээ гэмээр. 

Гэтэл энэ явдал газар аваагүй байтал Монголын эдийн засгийн чуулганы индэрээс нэрт нийтлэлч, хүнлэг энэрэнгүй ардчилсан бөгөөд хүний эрхийг дээдэлсэн нийгмийг байгуулахад голлон оролцогч байсан эрхэм Баабар гуай гал дээр тос нэмж бүх нийтийн анхааралд нөгөө “ХАР” листийг ахин хүчтэйгээр авчирлаа.

Хамгийн сонирхолтой зүйл гэвэл Монголын нийгэмд дутагдаж байгаа гэрэл гэгээг түгээх, нийгмийг өөдрөг эерэг хүчээр удирдах залуучуудын хөгжлийг хариуцсан хамгийн том төрийн бус байгууллагын их хурлаас хүний эрхийн хэд хэдэн чухал асуудлыг ноцтой зөрчих шийдвэрийг гаргасан явдал. Тэр шийдвэрийг нь хамгийн нэр хүнд бүхий эрхэм болох Ардчилалын автор гуай нийгэмд тараан түгээж алдаршуулж байгаа явдал. Бид ийм балмад, ёс зүйгүй, бүдүүлэг нийгмийг байгуулахыг хүсээд байгаа гэж үү?.

Монгол улсын Үндсэн хуулинд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж маш тодорхой заасан байдаг. Хүнийг ажил эрхэлснээр нь, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө бид олон нийтээрээ зохион байгуулалттайгаар улс орон даяар зарлан тунхаглаж “шившиг” болгож ялгаварлан гадуурхах шаардлага байгаа гэж үү?.

Нөгөө талаар Монгол улсын иргэн бүр сонгогдох эрхтэй. Энэ эрхийг ийм бүдүүлгээр зөрчиж байгааг бид ёс зүйтэй үйлдэл, хариуцлагатай алхам гэж үзэж болох уу? Муу улс төрч байхыг үгүйсгэхгүй, гэхдээ бид эрхээ эдлэхдээ хэн нэгний эрхийг хэзээ ч хөндөж болохгүй, дэлхийн хаана ч ийм зарчим үйлчилдэг.

Монгол улсын иргэн бүр Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Мөн хэн нэгний нэр төрийг нь доромжилж болохгүй гэсэн заалт бас л Үндсэн хуулинд байгаа. Хүн нэг бүр “хүний нэр төрийг эрхэмлэж, бие биендээ хүнлэг энэрэнгүй хандахгүй юм бол” хэн бидний энэ нийгмийг эрүүл тунгалаг, өндөр ёс суртахуунтай болгох юм бэ? Яагаад бид хэн нэгнийг заавал доромжилж байж, улс даяараа хэн ч биш болгож байж санаа амардаг болчихсон юм бол. Бид яагаад ийм ёс суртахуунгүй үйлдлийг бүгд дэмжиж хөөрдөг болчихсон юм бэ?. Яагаад асуудлын суурь язгуур үндэстэй тулалдахгүй, зөвхөн асуудалд өнгөцөөр хандаж өөрсдийн нийгмээ улам гүнгий ангал руу өөрсдөө чирдэг болчихсон юм бэ?.

Бид Үндсэн хуулинд заасан нэг ҮНДСЭН ҮҮРГЭЭ огт биелүүлэхээ больсон байна. Тэр заалтанд иргэн бүр “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” гэж тодорхойлсон. Бид хүнлэг, энэрэнгүй, ёс зүйтэй нийгмийг бүтээх, нийгмийн үнэт зүйлсээ өөрсдөө хамгаалж, дархлааг нь баталгаажуулахыг хүн бүр эрмэлзэж л амьдрах учиртай. Энэ л зарчмыг манай улс үндсэн хуулиндаа иргэний үндсэн үүрэг болгон тусгасан байна. Гэтэл бид энэ үүргээ гүйцэтгэж чадаж байна уу? Сошиал сайтууд, мэдээллийн сайтууд, шар сонингуудыг нэг гүйлгээд харахад хүнийг доромжилсон, гүтгэсэн, мөшөгсөн мэдээлэл бараг бүх мэдээллийн 99%-ыг эзэлж байна. Эндээс дүгнэхэд бид өөрсдийнхөө орчинг тэр чигт нь өөрсдөө хараар будаж, харанхуй зүгрүү өөрсдөө хөтөлсөөр байна.

Бидний энэ байдлыг бүхэлд нь энэ “ХАР” листэнд оруулах гээд байгаа хэдэн улс төрчид бий болгочихсон юм уу? Эвсэл бид өөрсдөө тийм орчинг бий болгосон уу, асуудлын эх үндэс, язгуур яг хаана байгаа бол? Хэн энэ хар ангалаас гаргах бол, бид үү, эсвэл бидний өмнөөс хэн нэгэн улс төрч гаргана гэж үү? Хүн бүр хүмүүнлэг, энэрэнгүй, хүлээцтэй, асуудлыг зөв талаас нь шийдэж чаддаг, өөрөө өөртөө эзэн байж чаддаг, эрхээ эдэлж хамгаалж чаддаг, үүргээ бас биелүүлж чаддаг, асуудал бүрт ёс зүйтэй ухамсартай хандаж чаддаг болсон үед л бид энэ ангалаас бага багаар холдож чадна.

Би ч бас “ХАР” лист гаргаад өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр хэд л бол хэдэн улс төрчийг нэрлээд давхиж чадна. Энэ асуудлыг хөндөж гаргасан үйлдэл нь Монголын залуучуудын холбооны их хурлын төлөөлөгчдийн буруу биш, бас Баабарын буруу ч биш. Бид өөрийн мэдэлгүй ийм бүдүүлэг үйлдэл хийдэг, тэрийг нь бусад нь дэмждэг, тэрнээсээ сэтгэл ханамж авдаг буруу жишигтэй болчихжээ. Энэ асуудлыг бүгдээрээ өөрчилцгөөе. МЗХ энэ шийдвэрээ буцааж татахаас эхлэх нь зөв байх.

Нөгөө талаас дүгнэвэл “хар балмад үйлдлээр нийгэмд гэрэл гэгээ авчирсан жишээ” би сонсоогүй. Гэрэл гэгээтэй зөв санаачлага бүр амжилт авчирсан олон жишээг бид мэднэ. “ХАР” листээр өшөө авалтын галыг бадраахаа больцгооё, харин энэнийхээ оронд сонгогчиддоо үнэн зөв мэдээлэл түгээж, тэдний улс төрийн боловсролыг дээшлүүлцгээе. Энэ бүгдийн нэг эх үндэс болсон мэдээллийн орчноо хүний эрх зөрчдөг, хүнийг тархийг угаадаг “ШАР” орчноос нь салгацгаая. Хамгийн том уг үндэс болох “улс төрийн нам, түүний санхүүжилт”, “бүх шатны сонгууль”, “үндсэн хуулийн зарим зүйл заалтууд”, “хариуцлагын” зэрэг нэн шаардлагатай хуулиуд дээр ажиллацгаая, бүтээлчээр хандацгаая. Нийгмийн хүсэн хүлээсэн өөрчлөлтийг эдгээр хуулиудад тусгах, оруулах тал дээр “ХАР” листийг нийгмийн анхааралд хүргэсэн шигээ хүчтэй ажиллацгаая гэж уриалах байна.

Р. Шинэгэрэл 

2
0
1

ЗОЧИН 122.201.22.41 ЗӨВ 4-р сарын 08 -нд, 08:54 минутанд

Тайлбар
Та манай сайт бүртгүүлэн нийтлэгч болон. Өөрийн үзэл бодлоо бичээрэй
эсвэл
Сүүлд нэмэгдсэн нийтлэл
Нийтэлсэн: Батхаан 4-р сарын 30 -нд, 10:57 минутанд
Нийтэлсэн: Bayaraa 3-р сарын 23 -нд, 16:41 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 1-р сарын 17 -нд, 22:09 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 1-р сарын 16 -нд, 18:31 минутанд
Нийтэлсэн: Дөлгөөн 6-р сарын 16 -нд, 16:11 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 5-р сарын 03 -нд, 14:17 минутанд
Нийтэлсэн: Regzen 4-р сарын 09 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Regzen 4-р сарын 08 -нд, 07:37 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 31 -нд, 08:36 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 30 -нд, 08:30 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 28 -нд, 21:11 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 23 -нд, 16:28 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 21 -нд, 17:46 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 19 -нд, 08:53 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 3-р сарын 17 -нд, 21:38 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 17 -нд, 14:14 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 17 -нд, 13:54 минутанд
Нийтэлсэн: Баярцэнгэл 3-р сарын 12 -нд, 15:24 минутанд
Нийтэлсэн: Баярцэнгэл 3-р сарын 12 -нд, 15:17 минутанд
Нийтэлсэн: Ганбат 3-р сарын 11 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Ганбат 3-р сарын 11 -нд, 16:07 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 1-р сарын 30 -нд, 13:45 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 1-р сарын 12 -нд, 20:15 минутанд
Нийтэлсэн: Дашзэвэг 12-р сарын 18 -нд, 13:54 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 12-р сарын 13 -нд, 16:49 минутанд
Нийтэлсэн: Дашзэвэг 11-р сарын 28 -нд, 15:12 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 11-р сарын 24 -нд, 14:55 минутанд
Нийтэлсэн: Saturn 10-р сарын 28 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Энхтөрийн 10-р сарын 21 -нд, 22:10 минутанд
Нийтэлсэн: Гандөл 10-р сарын 21 -нд, 16:30 минутанд
Нийтэлсэн: Precious 10-р сарын 21 -нд, 14:33 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 10-р сарын 21 -нд, 14:28 минутанд
Нийтэлсэн: Jaffar 10-р сарын 19 -нд, 19:06 минутанд
Нийтэлсэн: Tsetsenbileg 10-р сарын 15 -нд, 12:53 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 06 -нд, 22:08 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:27 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:21 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:18 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 22:55 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 22:25 минутанд