Ireport - Mongol News!

Багш нарын баярын өдрийн үйл ажиллагаа өчигдрөөс эхлэн өрнөлөө. Баярын мэдээллүүд дунд нэг чимэгтэй сайхан мэдээ байв. Тэр нь улсад олон жил ажилласан аль эсвэл өөрийгөө хөгжүүлж зэрэг цол авснаар нь биш. Бичиг цаас олныг хийснийг нь ч бус харин олон хүүхдийн сурлагыг ахиулсан багш нарыг бүтэн жилийн цалинтай нь дүйцэх мөнгөөр шагнаж байгаа нь юм.Өнгөрсөн жил анх удаа нийслэлийн ИТХ-аас нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын үйл ажиллагааг үнэлж дүгнэхдээ индексжүүлсэн тогтолцоог бүрдүүлэх гэдэгт нийт нэг тэрбум төгрөгийг баталсан байдаг аж. Үүний дагуу өнгөрсөн жил долоон ЕБС-ийг шалгаж индексээр дүгнэн 278 багшийг 435 сая төгрөгөөр урамшуулж байжээ.Харин энэ жил өргөжүүлж 94 Ерөнхий боловсролын сургуулийн 347 бүлгийн 14 мянган хүүхэд шалгалтад орсон байна. Шалгалтад тэргүүлсэн тодорхой сургуулиудыг шагнан урамшуулах болжээ. Түүний дээр шалгарсан багш нарын урамшуулал нь бүтэн жилийн цалинтай нь дүйцэх мөнгө юм.Урьд нь багш нар хийсэн ажлаа бичгээр тайлагнан түүнийг нь үнэлж дүгнэн урамшуулал олгодог байсан. Индексээр дүгнэж байгаа тогтолцоо гэдэг нь олон үзүүлэлтээр шүүж байгаа бөгөөд тэр дундаа сурагчдын сурлагын ахиц яаж гарч байгааг голлон харах гэнэ.
Багш нар өөрсдийн чиглэлээр ангийн гоц сурлагатай хэдэн хүүхдийг олимпиадад бэлдэж илүү анхаараад явчихдаг цаг үе ард хоцорчээ. Харин одоо бүх хүүхдийг аль болохуйц түвшнийг нь ахиулахыг чармайж байна.Өмнө нь ялангуяа онол ихтэй хичээл дээр хэн нэг нь яль шальгүй асуудлаар хичээлээс жаахан хөндийрөхөд л хаягдаж хоцордог байлаа. Сурагчдыг ангиар нь нэг ижил хэмжээнд явуулах гэсэн сургалтын програмаас болж муу сурдаг байсан өдгөө өөрөө хэр хурдан урагшилж чадах вэ гэдгээ шийддэг болж байна гэж ойлголоо. Тийм боломжоор хангасан багшийг шагнаж байна. Үүнд л баяр хүргэмээр санагдсан хэрэг.

1
0
0
Тайлбар
Та манай сайт бүртгүүлэн нийтлэгч болон. Өөрийн үзэл бодлоо бичээрэй
эсвэл
Сүүлд нэмэгдсэн нийтлэл
Нийтэлсэн: Батхаан 4-р сарын 30 -нд, 10:57 минутанд
Нийтэлсэн: Bayaraa 3-р сарын 23 -нд, 16:41 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 1-р сарын 17 -нд, 22:09 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 1-р сарын 16 -нд, 18:31 минутанд
Нийтэлсэн: Дөлгөөн 6-р сарын 16 -нд, 16:11 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 5-р сарын 03 -нд, 14:17 минутанд
Нийтэлсэн: Regzen 4-р сарын 09 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Regzen 4-р сарын 08 -нд, 07:37 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 31 -нд, 08:36 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 30 -нд, 08:30 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 28 -нд, 21:11 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 23 -нд, 16:28 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 21 -нд, 17:46 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 19 -нд, 08:53 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 3-р сарын 17 -нд, 21:38 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 17 -нд, 14:14 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 17 -нд, 13:54 минутанд
Нийтэлсэн: Баярцэнгэл 3-р сарын 12 -нд, 15:24 минутанд
Нийтэлсэн: Баярцэнгэл 3-р сарын 12 -нд, 15:17 минутанд
Нийтэлсэн: Ганбат 3-р сарын 11 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Ганбат 3-р сарын 11 -нд, 16:07 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 1-р сарын 30 -нд, 13:45 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 1-р сарын 12 -нд, 20:15 минутанд
Нийтэлсэн: Дашзэвэг 12-р сарын 18 -нд, 13:54 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 12-р сарын 13 -нд, 16:49 минутанд
Нийтэлсэн: Дашзэвэг 11-р сарын 28 -нд, 15:12 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 11-р сарын 24 -нд, 14:55 минутанд
Нийтэлсэн: Saturn 10-р сарын 28 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Энхтөрийн 10-р сарын 21 -нд, 22:10 минутанд
Нийтэлсэн: Гандөл 10-р сарын 21 -нд, 16:30 минутанд
Нийтэлсэн: Precious 10-р сарын 21 -нд, 14:33 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 10-р сарын 21 -нд, 14:28 минутанд
Нийтэлсэн: Jaffar 10-р сарын 19 -нд, 19:06 минутанд
Нийтэлсэн: Tsetsenbileg 10-р сарын 15 -нд, 12:53 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 06 -нд, 22:08 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:27 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:21 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:18 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 22:55 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 22:25 минутанд