Ireport - Mongol News!
​ ​​ Сайн байна уу, Та бүхэнд Монгол хөөмийчдийн оролцон тоглож буй олон улсын хөгжмийн урлагийн нэгэн аялан тоглолтын талаар танилцуулж байгаадаа таатай байна. Хавсралтаас дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна уу. « Вочи Номади Сардиниа – Монгол » (Нүүдэлчин Хоолой: Сардиниа - Монгол) “Саардын олон хоолойн урлаг Монгол хөөмийтэй учирсан нь” уран бүтээлийн Европ дахь аялан тоглолт 2015.06.26-2015.07.09 2013 оны зун Морокко улсын Фэз хотын Дэлхийн Ариун дагшин хөгжмийн фестиваль, Франц улсын Сан-Флорон-Лэ-Вией хотын Лэс Ориентал фестивалид зориулан бүтээсэн, Монгол хөөмий, Италийн Сардиниа арлын олон хоолойн урлагийн хамтарсан тоглолт Уран бүтээлчид: · Массимо Роик: дуу, трунфа аман хуур, пипиолү лимбэ · Марио Сиотто: дуу · Жиан Никола Аппэдү: дуу · Пиерро Пала: дуу · Тонио Карта: дуу · Нэргүйн Ганзориг: хөөмий, дуу, товшуур, морин хуур · Цэрэндаваагийн Цогтгэрэл: хөөмий, дуу, цуур, морин хуур Видео: https://www.youtube.com/watch?v=YNNpK43gcZg Тоглолт болох газрууд: · 2015.06.26: Итали улс, Равэнна фестиваль · 2015.06.27: Итали улс, Асти театрын фестиваль · 2015.07.4-5: Норвеги улс, Фордэ фестиваль · 2015.07.9: Польш улс, Kроссрөдс фестиваль Түүнчлэн Францын Бибракт музейд зохион байгуулагдаж буй Наадмын хүрээнд 2011.07.11-нд Н. Ганзориг, Ц.Цогтгэрэл нар хамтран тоглоно. Наадмын хөтөлбөртэй холбоотой мэдээлэл: http://www.zutique.com/evenements/naadam Танилцуулга Олон хоолойгоор салгаж дуулах Полифони урлаг онгон дагшин байгалийн зүрхэнд Монгол хөөмийн урлагтай уулзан золгосноор, Сардиниа арлын үзэсгэлэн төгс уул нуруудыг Монгол нутгийн уужим тэнүүн хээр талтай учруулсан нь энэ. Италийн Сардиниа арлын “Күнкордү э Тэнорэ дэ Оросэй” найрал дууны чуулга нь Саард нутгийн ардын дууны ертөнцөд өөрийн байр суурийг сонгон авчээ. Цаг хугацааны уртад энэ чуулга Саардын полифони урлагийн урын сангийн гол хоёр салбар болох шүтлэгийн болон жирийн дууны төрөлд гарамгай мэргэшсэн байна. Бие даан хөөмий сурсан Ганзориг Монгол хийгээд Тува маягийн хөөмийг гайхамшигтай хослуулан эзэмшсэн бол, Цотгэрэл Алтайн уулсын хөөмийн уламжлалыг Улаанбаатар хотын академичлалтай ижилсүүлж, асар хүчтэй бөгөөд нарийн эгшиг ихтэйгээр хөөмийлдэг онцлогтой. Тэд хоёулаа хөөмийлэхээс гадна магтаал магтаж, шахмал хоолойгоор дуулдаг. Энэхүү тоглолт нь дуу хоолойн хоёр том урлагийн учрал бөгөөд Саард нутгийн олон хоолойн хоёр өнгө болох басс хоолой, контр-канто хоолой хэрхэн Монгол ардын өгүүлэхүйн эрхтний шүтэлцээт урлаг болох шахмал хоолой хийгээд хөөмийн олон арга барилтай сүлэлдэн зохицож байгааг харуулна. Хүний хоолойн гайхамшгийг дагалдан эгшиглэх аман хуур, лимбэ, хуур, товшуур гээд хөгжмийн зэмсгүүд нь ч тухайн ард түмний оршин буй орчин, байгаль эхийг санагдуулдгаараа нүүдэлчин хийгээд малчин ахуйтай салшгүй холбоотой билээ. Аялан тоглолт, урлагийн менежмент: Марсаб Мюзик Менежмент & Нүүдэлчин Зам Холбоо
1
0
0
Тайлбар
Та манай сайт бүртгүүлэн нийтлэгч болон. Өөрийн үзэл бодлоо бичээрэй
эсвэл
Сүүлд нэмэгдсэн нийтлэл
Нийтэлсэн: Батхаан 4-р сарын 30 -нд, 10:57 минутанд
Нийтэлсэн: Bayaraa 3-р сарын 23 -нд, 16:41 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 1-р сарын 17 -нд, 22:09 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 1-р сарын 16 -нд, 18:31 минутанд
Нийтэлсэн: Дөлгөөн 6-р сарын 16 -нд, 16:11 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 5-р сарын 03 -нд, 14:17 минутанд
Нийтэлсэн: Regzen 4-р сарын 09 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Regzen 4-р сарын 08 -нд, 07:37 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 31 -нд, 08:36 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 30 -нд, 08:30 минутанд
Нийтэлсэн: Regzen 3-р сарын 28 -нд, 21:11 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 23 -нд, 16:28 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 21 -нд, 17:46 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 19 -нд, 08:53 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 3-р сарын 17 -нд, 21:38 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 17 -нд, 14:14 минутанд
Нийтэлсэн: Эрдэнэбаяр 3-р сарын 17 -нд, 13:54 минутанд
Нийтэлсэн: Баярцэнгэл 3-р сарын 12 -нд, 15:24 минутанд
Нийтэлсэн: Баярцэнгэл 3-р сарын 12 -нд, 15:17 минутанд
Нийтэлсэн: Ганбат 3-р сарын 11 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Ганбат 3-р сарын 11 -нд, 16:07 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 1-р сарын 30 -нд, 13:45 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 1-р сарын 12 -нд, 20:15 минутанд
Нийтэлсэн: Дашзэвэг 12-р сарын 18 -нд, 13:54 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 12-р сарын 13 -нд, 16:49 минутанд
Нийтэлсэн: Дашзэвэг 11-р сарын 28 -нд, 15:12 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 11-р сарын 24 -нд, 14:55 минутанд
Нийтэлсэн: Saturn 10-р сарын 28 -нд, 16:27 минутанд
Нийтэлсэн: Энхтөрийн 10-р сарын 21 -нд, 22:10 минутанд
Нийтэлсэн: Гандөл 10-р сарын 21 -нд, 16:30 минутанд
Нийтэлсэн: Precious 10-р сарын 21 -нд, 14:33 минутанд
Нийтэлсэн: Munkhbaatar 10-р сарын 21 -нд, 14:28 минутанд
Нийтэлсэн: Jaffar 10-р сарын 19 -нд, 19:06 минутанд
Нийтэлсэн: Tsetsenbileg 10-р сарын 15 -нд, 12:53 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 06 -нд, 22:08 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:27 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:21 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 23:18 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 22:55 минутанд
Нийтэлсэн: 10-р сарын 05 -нд, 22:25 минутанд